“Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдэвт сургалтанд 90 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэдэд зориулан “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдэвт  сургалтыг  зохион байгууллаа. Тус сургалтыг  төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, сэтгэлгээ, удирдах ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд эрх зүйн тодорхой мэдлэг олгох зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт Д.Энхсайханаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгууллаа. Сургалтанд 90 гаруй хүн хамрагдсан ба оролцогчдод:
- “Нэг Монгол” /хэл, соёл, түүхийн асуудлаар/
- Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад Төрийн байгууллагын үүрэг, оролцоо”
- Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа 
- Иргэдийн оролцооны сайн туршлага гэсэн  сэдвүүдээр  мэдээлэл хүргэлээ.



  



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ