Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн ахмад, чөлөөт эмч нарын холбоо “Мөнхийн жигүүр” цэнгүүн зохион байгууллаа. Тус цэнгүүнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцож ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхныг хүслээ. Огноо: 3/29/2017 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12240 Мэдээ таалагдсан: