Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн сурагчид Шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ.


Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн 11А, 11В ангийн сурагчид 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь шүүхэд хүрэлцэн ирж тус шүүхийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа,  шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар  хууль эрхзүйн анхан шатны мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариулт өгч, харилцан ярилцлаа гэж Шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас мэдээллээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ