Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг өргөтгөх санхүүжилтийг шийдвэрлэлээ.



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд энэ сарын 22 ны өдөр Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр дуулгалаа. өөрөөр хэлбэл Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангалт хийхээр болсон байна. Баруун бүсийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслээр тус төв тоноглогдох юм. Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 2 жилийн хугацаанд үе шаттайгаар хийж гүйцэтгэх юм байна. Үүний өмнө Монгол улсын Засгийн газар 2,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр дээрх төсөл хэрэгжинэ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.




Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 1974 онд ашиглалтанд орж, тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр Ховд аймгийн иргэд 80 гаруй мянгад хүрч энэ хирээр ачаалал нэмэгдсээр байгаа юм.  2016 оны тоон үзүүлэлтээс дурьдвал Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн ирж үйлчүүлсэн байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ