Ховд аймгийн ”Бизнес эрхлэгч Шилдэг 9 гэр бүл”-ийг шалгарууллаа.



Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Бизнес эрхлэгч шилдэг гэр бүл"-ийг шалгаруулан алдаршууллаа. Сүүлийн 10 гаруй жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь жил бүр “Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг шалгаруулан шагнадаг байсан уламжлалтай. Тэгвэл энэ жилээс эхлэн “ Шилдэг бизнес эрхлэгч гэр бүл”-ийг шалгаруулан шагнаж урамшуулахааар шийдвэрлэжээ.  






 Өөрөөр хэлбэл 1996 онд баруун бүсийн төв зах дээр бэлэн хувцасны бизнес эрхэлж өдгөө 21 дэх жилдээ тасралтгүй хөдөлмөрлөж яваа Чүлтэм овогтой Сайнбаяр, Шонтлой овогтой Дэнсмаа нарын гэр бүл, өдгөө 46 дахь жилдээ газар тариалангийн салбарт тасралтгүй ажиллаж яваа "Арван улиас" хоршооны Бадарч овогтой Цогтсайхан, Намсрай овогтой Булгаа нарын гэр бүл, 2010 оноос хойш одоог хүртэл "Их буян" зах дээр компьютер, гар утасны худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлж буй Шагдар овогтой Хосбаяр, Мягмар овогтой Буянаа нарын гэр бүл, 1993 онд Төв бараан зах дээр барилгын материалын худалдаа эрхэлж өдгөө 24 жил тасралтгүй ажиллаж байгаа Шогж овогтой  Рэнцэнсамбуу, Төрбат овогтой  Оюунцэцэг нарын гэр бүл, 2001 онд "Хос бадмаараг" нарийн боовны цех ажиллуулж орон нутагт хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн, 6 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа Пүрэвжав овогтой Эрдэнэбулган, Ширчин овогтой Наранцэцэг нарын гэр бүл, 2000 оноос "Бугаан гол" зах дэр махны чиглэлээр худалдаа эрхэлж одоо хүртэл бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгаа Хуягаа овогтой Нямаа, Жамба овогтой Даваацэцэг нарын гэр бүл, 1985 оноос Төв бараан зах дээр хүнсний бизнес эрхэлж өдгөө 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа Чимэд овогтой Батдорж, Чогсомжав овогтой Цэрэнпил нарын гэр бүл, 2003 онд  Төв бараан зах дээр цагны наймаа эрхэлж өдгөө “Малчин” дэлгүүр болтол нь өргөжүүлж амжилттай ажиллаж яваа Сандан овогтой Цэрэндаваа, Мунааш овогтой Ичинноров нарын гэр бүл,  1990 онд ганзагын наймаагаар бизнесийн гараагаа эхэлж иргэдийнхээ хэрэгцээг ханган бизнесээ өргөжүүлсээр өдгөө орон нутагтаа "Эко" нүүрсний үйлдвэр байгуулан ажиллаж байгаа Баастын Батболд, Баасангийн Чимэдцэрэн нарын гэр бүл энэ жилийн "Шилдэг биенес эрхлэгч гэр бүл"-ээр шалгарлаа. Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан шилдэг бизнес эрхлэгч гэр бүлийг шалгаруулан шагнаж алдаршуулах  арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлал болгон явуулах юм. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ