МУ-ын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үндсэн 6 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь "Залуучуудын гарааны бизнес"-ийг дэмжих төсөл хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Щвейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг группын хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төсөлд УБ хотын Хан Уул, Баянгол дүүрэг болон Дархан Уул, Өмнөговь, Баянхонгор, Баян Өлгий, Говь Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд багтаж байна. Тиймээс "Залуучуудын гарааны бизнес"-ийг дэмжих сургалт, арга хэмжээг "Стартап Монгол" ТББ, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран 3-р сарын 17-19 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтанд "Залуучуудын гарааны бизнес"-ийг дэмжих туршилтын хөтөлбөрт бизнес санаагаа бүртгүүлж, сонгогдсон 50 залуус хамрагджээ.