Ховд аймгийн Жаргалант сумын “Рашаант” өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийнхаа “Мөнхийн жигүүр” ахмад, чөлөөт эмч нарын холбоотой хамтран нийгмийн эмзэгт бүлэгт хамрагдах иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулсан байна. “Мөнхийн жигүүр” ахмад чөлөөт эмч нарын холбоонд тэтгэвэр, гавьяаны амралтандаа гарсан МУ-ын хүний гавьяат их эмч 5, клиникийн профессор 13, зэрэгтэй зөвлөх, ахлах тэргүүлэх 20 гаруй нийтдээ 40 гаруй эмч мэргэжилтнүүд байдаг бөгөөд 2017 оны 1-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хэдийгээр гавьяаны амралтандаа гарсан ч гэлээ тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах учиртай хэмээн үзэж байна. Иймээс холбооныхоо анхны үйл ажиллагаа болгож Рашаант өрхийн эрүүл мэндийн төвд хүрч ажиллан тус өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамрууллаа. Цаашдаа “Мөнхийн жигүүр” ахмад, чөлөөт эмч нарын холбооны эмч нар бүх албан байгууллага, баг, сумдад хүрч ажиллан иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулахаар төлөвлөж байна.