ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 24 мянга 375,3 га газрыг тариалангийн бүс нутаг болгон баталлаа.


Энэ сарын 13 ны өдөр  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 4 дахь удаагийн хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, Б.Болорцэцэг нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдан 6 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд байлцав. Хуралдаанаар:

- Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын ажил дүгнэх үнэлгээний журам

- Аймгийн шагналын журам

- Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох тухай

- Зөвшөөрөл сунгах /Исламын шашны Шахид Боздактар сүм/,

- Хөрөнгө гаргах тухай

- Төрийн дээд шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Үүнээс гадна  Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын ажлыг дүгнэж үнэлгээний журмаа баталсан юм. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан онцлог асуудал бол “Тариалангийн бус нутаг түүний заагийг тогтоох” байлаа  Өмнө нь Ховд аймаг 22,900 га газрыг тариалангийн бүс нутаг болгон ашиглаж байсан бол жилээс жилд газар тариалангийн салбар хурдацтай хөгжиж, хүн амын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа учраас тариалангийн бүсийг нэмэгдүүлэх шаардлага бий болжээ. Иймд энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар тариалангийн бүс нутгийг тогтоохдоо 2017 онд багтаан 12 сумын 31 багийн 62 газрыг тариалангийн бүс нутаг болгож тариалалт хийхээр баталсан байна.. Өөрөөр хэлбэл: Нийт 24 мянга 375,3 га газрыг тариалангийн бүс нутаг болгожээ.

Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу нар зөвлөх эрхтэй оролцлоо.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ