Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран 2017 оны 02 сарын 13-наас 03 дугаар сарын 01-ны хооронд Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Шүүхийн байгууллагын тухай миний бодол” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлан явууллаа. Тус уралдаанд нийт 7 сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 6 дугаар сургуулийн 11Г ангийн сурагч Н.Халиунаа, 2 дугаар байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11Г ангийн сурагч М.Сэлэнгээ, 3 дугаар байранд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн 12Б ангийн сурагч Б.Батчимэг нарын зохион бичлэг тус тус шалгарчээ.
“Шүүхийн байгууллагын тухай миний бодол” сэдвээр зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдын шагналыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн сурагчдад нь болон сургуулийн захиралуудад нь гардуулж баяр хүргэлээ. Энэ мэтчилэн Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг угтсан ажлууд үргэлжилсээр байна.