Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 4 дахь удаагийн хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, Б.Болорцэцэг нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдан 6 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд байлцав.
Хуралдаанаар:
- Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын ажил дүгнэх үнэлгээний журам
- Аймгийн шагналын журам
- Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох тухай
- Зөвшөөрөл сунгах /Исламын шашны Шахид Боздактар сүм/,
- Хөрөнгө гаргах тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн баталжээ.
Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу нар зөвлөх эрхтэй оролцлоо.