“Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох шалгалт 3-р сарын 26 нд болно.


Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 12-р зүйлийн 12.2, “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.17, 8 дугаар зүйлийн 3.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг билээ. 
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/32 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл шинэчлэн байгуулагдсан. Тус зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтыг зохион байгуулахад салбар комиссын гишүүдээр ажиллах мэргэжилтний мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор shalgalt2017@itpq.mn цахим шуудангийн хаягаар файлаар болон албан бичгээр ирүүлэх ба хавсралт 3-д заагдсан хуваарийн дагуу Цахим сургалтын албаны арга зүйчидтэй холбогдон хамтарч ажиллана уу . 
Дэлгэрэнгүй мэдээллийг 7014-0056  7710-0056 дугаарын утаснаас лавлана уу.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ