Ховд аймгийн Хөгжил политехник коллеж, Дэлхийн зөн ОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран "Талх, нарийн боов үйлдвэрлэл"-ийн сургалтыг зорилтот бүлгийн иргэдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг 2-р сарын 12-21-ны өдрүүдэд Ховд Хөгжил политехник коллежийн "Талх нарийн боовны мастерийн газар зохион байгуулсан байна. Сургалтанд Жаргалант сумын 12 баг, Манхан, Булган, Дөргөн сумдын зорилтот өрхийн 15 хүн хамрагдсан бөгөөд нийт 10 хоногийн 80 цагийн хичээлд сууж талх нарийн боов үйлдвэрлэх технологи үйл ажиллагааны онолын мэдлэгтэй болоод зогсохгүй, тоног төхөөрөмжтэй танилцаж, талх нарийн боов үйлдвэрлэх ур чадвар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүс талх, давхраат, жигнэмэг, бялуу-кекс хийх гэх мэт талх нарийн боовны 40 гаруй нэрийн бүтээгдэхүүн хйиж сурчээ. Сургалтанд оролцогчид өнөөдөр сертификатаа гардан авлаа.