"Цахим ертөнц-Цангасан тархи" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо.


Жаргалант сумын 7-р сургуулийн СӨУЗ-өөс санаачлан аймгийн ИТХ, Цагдаагийн газар, ХИС, Дэлхийн зөн ОНХХ-өөс хамтран зохион байгуулсан "Цахим ертөнц-Цангасан тархи" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо. 
Уг илтгэлийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийтдээ 100 гаруй илтгэлээс шалгарсан шилдэг 30 илтгэлийг  шалгаруулж дүнгээ гаргалаа. 
Ухаалаг утас, сошиал медиа, интернэтийн зохисгүй хэрэглээний хор уршгийг өсвөр үеийнхэнд ойлгуулах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургууль дээрээ цахимын зохистой хэрэглээний талаарх уриалгыг нийтэд хүргэх зорилготой тус уралдааны 1-р байрыг Прогресс сургуулийн сурагч н.Оюундэлгэр, 2-р байрыг 1-р сургуулийн сурагч н.Занданхорол, 3-р байрыг 7-р сургуулийн сурагч н.Отгонбаатар нар эзэлсэн бол Уран илтгэгчээр Цаст-Алтай сургуулийн сурагч н.Батзундуй, Шинэлэг санаатай илтгэлээр 3-р сургуулийн сурагч Төрсайханы илтгэл тус тус шалгарсан байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ