УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаанд тойргийнхоо иргэд сонгогчдод УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсох зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй УИХ-ын гишүүн Отгоон Батнасан энэ сарын 15 ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа. УИХ-ын гишүүний томилолтын баг бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус сумаас сонгогдсон Аймгийн ИХ-ын төлөөлөгч н.Болдбаатар, Аймгийн ИХ-ын төлөөлөгч н.Батэрдэнэ болон албаны бусад хүмүүс багтан ажиллалаа. УИХ-ын гишүүн Отгоон Батнасангаар ахлуулсан ажлын хэсэг сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцоод сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.