УИХ-ын гишүүн О.Батнасан эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж ажиллана.


УИХ-ын гишүүн Отгоон Батнасан БОЭТ-ийн захирал, албадын дарга нартай уулзлаа. Тэрээр зөвхөн аймгийнхаа төдийгүй баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж буй БОЭТ-ийн  үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээг орчин үеийн стандарт, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц шинэ шатанд гаргахад санаачлага гарган ажиллаж байна. УИХ-ын гишүүн Отгоон Батнасан хэлэхдээ:БОЭТ-ийн шинэ байрны шав тавьсан ч гэлээ яг өнөөдрийн байдлаар ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдэж барилгын ажил нь эхлээгүй учраас энэ жилийн төсөвт эмнэлэгийн шинэ барилгын төсвийг шийдүүлэх боломжгүй байсан. Харин эмнэлэгийн зориулалтаар ашиглаж болох байрыг тохижуулах замаар өргөжүүлэх боломж байгаа. Өмнө нь ч яригдаж байсан БОЭТ-ийн үйл ажиллагааг сайжруулах асуудлыг орхиж болохгүй, харин ч салбарын яамтай нь хамтын ажиллагаагаа сайжруулж БОЭТ-ийн асуудал цаашлаад бүс нутгийнхаа хүн ардын эрүүл мэндийн асуудалд УИХ-ын гишүүнийхээ хувьд  гол анхаарлаа хандуулж  ажиллахаа илэрхийллээ.  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ