Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ та бүхэн бусдын адил аз жаргалтай амьдрах учиртай гэлээ.


Ховд аймгийн Жаргалант сумын хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийн хурал өнөөдөр Хөгжил Политехник коллежийн урлагийн танхимд боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Лувсанлхамо нарын орон нутгийн удирдлагууд болон холбогдох хэлтэс агентлагын мэргэжилтнүүд, сум, багийн нийгмийн ажилтнууд, оролцлов. 
Энэхүү хуралдаанаар:
-Аймгийн ХБИ-ийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын зорилтын тухай 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар халамжийн мэргэжилтний мэдээлэл 
-Нийгмийн даатгалын талаарх мэдээлэл /хөдөлмөр зохицуулалт, эмнэлэг хөдөлмөр магадлах коммисын шинэчлэгдсэн заавар журмын тухай/ асуудлуудыг нээлттэй хэлэлцэн саналаа хэлж, аймгийн удирлагууд болон хоблогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авлаа.
Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг шинээр барих
-ХБИ-ийн танхимийг нээх
-Ахмад настан, ХБИ-ийн нийтийн тээврээр зорчих хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх гэх мэт олон заалтуудыг тусган ажиллахаар Аймгийн ИТХ-ын II-р хуралдаанаар хэлэлцэн баталсан. Мөн энэ онд аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, Хөдөлмөр нийгмийн халамж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд нь хөгжлийн бэрхшээлтэй боловч ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмтэй мөр зэрэгцэн ажиллах хүсэлтэй иргэн танд зориулагдаж, таны бүтээлч идэвх, оролцоотойгоор хэрэгжихээр тусгагдсаныг онцлоод Алтан наран хэнийг ч ялгалгүй адилхан тусч, гэгээ гэрлээр гийгүүлдэгтэй адил хүн бүрт адил тэгш эрхт нийгмийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ