Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Баярсайхан, Л.Цэнд-Аюуш, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах нар хүрэлцэн ирж 63,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар:
-“Спортын аварга” хөтөлбөр батлах тухай
- Урамшууллын журам батлах тухай
-“Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах” хөтөлбөр батлах тухай
-“Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөр батлах тухай
-“Эх хүүхдийн ээлтэй тусламж, үйлчилгээ” хөтөлбөр батлах тухай
-Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай гэсэн 6 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны Нутгийн Удирдлага Бодлого Зохицуулалтын Хэлтсийн дарга Ч.Багдал, Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга Б.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэй оролцлоо.