Ховд аймгийн Ахмадын "Цагаан уул" амралт сувиллын цогцолборын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжсөөр байна. Тус амралт сувилалын газар нь уламжлалт 13 төрлийн эмчилгээг ахмадуудад үзүүлж байна.
Өөрөөр хэлбэл ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, төр засгийн бодлого шйидвэрийг хэрэгжүүлэн ахмад настангуудаа ая тухтай амрах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээ сувилгаа хийлгэхээс гадна, амт чанартай эрүүл хоол хүнсээр үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ. Тус сувилалын газар сард 2 ээлжээр 40 хүн хүлээн авдаг ба хөдөө орон нутгийн ахмадууд хуваарийн дагуу ирж сувилуулдаг байна.