Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь барилгын мэргэжлийн зөвлөлийн энэ оны анхны хуралдаанаа зохион байгуулсан. Улмаар аймаг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүндээ сургуулийнхаа орчин, дадлагын газруудын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон холбогдох хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд, Жаргалант сумын удирдлагууд оролцож тус сургуулийн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн үйл ажиллагааны хүрээнд тохижуулагдсан дадлагын газрууд, нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болон сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.