Сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээжийг дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын Хууль Эрхзүйн Хэлтэс, Аймгийн Статистикийн хэлтэс, Орон Нутгийн Өмчийн Газар хамтран сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд 17 сумдын нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж:
-Сумын төсөв боловсруулах, батлах, хэрэгжилтэнд хяналт тавихад сумын ИТХ, ажлын албанаас анхаарах асуудлууд
-Сумын ИТХ-аас нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн актуудыг боловсруулах батлах, хэрэгжилтййг зохион байгуулахад анхаарах асуудлууд
-Сумын ИТХ-аас иргэдийн оролцоог дэмжих нь, Иргэний танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал
-Шүүхийн шинэтгэл, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн тухай
-Архивын хөмрөг үүсгэх тухай, архив албан хэрэг хөтлөлтийн заавар стандартыг үйл ажиллагаандаа оновчтой мөрдөх нь
-Статистикийн тухай ерөнхий ойлголт
-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн тухай
-ОНӨ-ийн эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд
-Аймгийн ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги, бүтцийн хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
-Сумын ИТХ-ын хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны материал бүрдүүлэлтийн талаар
-Мэдүүлэг гаргагч албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, Баталагаажилт хийх журмын тухай, Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, тайлан мэдээ ирүүлэх, гаргахад анхааарах асуудал
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам, түүний хэрэгжилт
-Хурлын цахим сайт, цахим хуудас ажиллуулах, аймгийн ГХУССЗ-ийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал
-Аймгийн УЗХ-ны танилцуулга, мэдээлэл
-Төрийн дээд шагнал болон алдарт эхийн одонгийн материалын бүрдүүлэлтийн тухай, Аймгийн шагналын журам гэсэн агуулгаар явагдсан байна.
Уг сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Сумын ИТХ-ыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах нь сэдвээр илтгэл тавьж сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.