Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4, 6.5-д заасан ахмад настанд НАСНЫ ХИШИГ олгох ажлыг 2 дугаар сарын 06-ны өдрөөс бүртгэж эхэлнэ.
Ахмад настан насны хишиг авах өргөдлөө 02 дугаар сарын 20-ны дотор оршин суугаа сумынхаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ. Жаргалант сумын 65-аас дээш насны ахмад настан иргэний үнэмлэхтэйгээ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ дээр очиж өргөдөл гаргаж бүртгүүлнэ үү.
ЖИЧ: Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж өргөдлөө гаргах боломжгүй ахмад настны өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж болно./Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа, Итгэмжлэлийг шинээр хийлгэж нотариатаар гэрчлүүлсэн байна/
Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар