Аймгийн ИТХ-ын бүтцийн байгууллага болох ГХУСАЗСЗ-ийн 2017 оны анхдугаар хурал боллоо.


Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга М.Отгонханд, аймгийн ЗДТГ-ын  ХЭЗХ-ийн дарга Б.Мөнхбат, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, ЭМГ-ын дарга Б.Амаржаргал, Шүүхийн ТГ-ын дарга Д.Даваасүрэн нарын салбар зөвлөлийн 11 гишүүд оролцож 73.3 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.
Хурлын эхэнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан мэдээллийг хийсэн бол зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Анхбаяр “Аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа.
ГХУСАЗСЗ-ийн хийж хэрэгжүүлэх 2017 оны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн санал бодлыг нэг бүрчлэн хэлэлцэн тусгаж ажиллахаар батлав. Энэхүү төсөл нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогц төлөвлөгөө бөгөөд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын идэвхитэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг чанартай зохион байгуулан ажиллах болно. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ