Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.


Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу 2017 оны 01-р сарын 7-8 ны өдрүүдэд Жаргалант сумын 12 багийн Иргэдийн нийтийн хуралдааныг зарлаж бүх багууд ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдээ сонгон улмаар Багийн Засаг даргын сонгуулиа явуулсан. Уг сонгуулийн үр дүнд Жаргалант сумын 7 багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэж энэ сарын 21-22 ны өдрүүдэд зохион байгуулан багийн иргэдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигчдийг Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагчид өргөн мэдүүлсэний дагуу багийн Засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байна. Тухайлбал: Жаргалан багийн Засаг даргаар М.Мөнхцэцэг, Наран багийн Засаг даргаар И.Цэрмаа, Рашаант багийн Засаг даргаар С.Сапаргүль, Цамбагарав багийн Засаг даргаар Л.Отгонцагаан, Магсаржав багийн Засаг даргаар Ч.Болдсайхан, Тахилт багийн Засаг даргаар Д.Нямцэцэг, Хайрхан багийн Засаг даргаар Б.Гантуяа, Алагтолгой багийн Засаг даргаар Б.Нямсүрэн, Баатархайрхан багийн Засаг даргаар Г.Насанжаргал, Буянт багийн Засаг даргаар Д.Байгалмаа, Бугат багийн Засаг даргаар Б.Түмэндэмбэрэл, Бичигт багийн Засаг даргаар н.Эрдэнэхишиг нарыг түр томилжээ. Багийн Засаг дарга нарын ихэнх нь шинээр сонгогдож байгаа залуучууд байгаа бол Наран багийн Засаг дарга И.Цэрмаа нь  хамгийн олон буюу 5 удаа багийн Засаг даргаар сонгогдон ажиллахаар болж байна.    
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ