“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.


Улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Мянгад сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Монгол улсын стандарт MNS 4598:2011 "Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн стандарт, зориулалтын бус xenon, led гэрлийг суурьлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон, бүрэн бус болон холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ