Ховд аймаг дахь “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газраас иргэд рүүгээ чиглэсэн ажлыг шат дараалсан хэлбэрээр зохион байгуулан явуулж байгаа нь иргэдийн сэтгэлд нийцсэн, тэдний талархалыг хүлээсэн ажил болж байна. Тухайлбал:Эргүүлийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч хэрэг, зөрчил гаргаагүй иргэдийг ар гэрт нь хүргэж, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөрчлийг газар дээр нь засуулж, зөвлөгөө өгч, дахин зөрчил гаргасан, зөрчлөө арилгаагүй жолооч нарт торгууль ногдуулан ажиллаж байна. Зам тээврийн осол гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, иргэд хоорондоо зөвшилцөн даатгалын байгууллагаар хохирлоо барагдуулах хүсэлт гаргасан тохиолдолд Замын цагдаагийн байцаагчийн тодорхойлолтыг газар дээр нь гаргаж өгч жолооч нарт чирэгдэлгүй үйлчилж байна. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг, зөрчлийг илрүүлэх ажилд төр захиргаа, иргэд олон нийтийн туслалцаа дэмжлэгийг авах, тэднийг урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн үнэтэй зөвлөгөө, санал санаачлагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилдаа тусган хэрэгжүүлэх, тэдний өмнө тулгамдаж байгаа, шийдвэрлэгдээгүй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, айх аюулгүй амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нартай болон айл өрхөөр биечлэн орж санал хүсэлтийг сонсон ажиллаж байгаа зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна гэж Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.