"МОНГОЛ УР ЧАДВАР-2017" ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн оюутан н.Долгормаа 1-р байранд шалгарч Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох эрхтэй боллоо.


Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "МОНГОЛ УР ЧАДВАР-2017"  ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцжээ. Тухайлбал: Багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч н.Долгормаа оролцсон төрөлдөө 1-р байранд шалгарч Араб улсад болох Дэлхийн Ур Чадварын уралдаанд оролцох эрх авч, бэлтгэсэн багш нь  "ехреrt" багшаар шалгарсан байна. Харин Багш Ч.Очир, н.Эрдэнэбаатар нарын бэлтгэсэн н.Жадам-Эрдэнэ, н.Батбуян нар уралдаандаа амжилттай оролцож 4-р байр, 6-р байранд шалгарсан байна.  Багш, сурагчид уралдааны сантехник, барилгын өрөг, мужаан гэсэн 3 төрөлд нь оролцож ийнхүү амжилт гаргажээ. 

"МОНГОЛ УР ЧАДВАР" улсын уралдааныг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уралдаанд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 91 коллежээс уралдааны 1-р шатнаас шалгарсан 36 суралцагч сантехник, мужаан, барилгын өрөг, гагнуур, цахилгаан гэсэн мэргэжлийн 5 төрөлд өрсөлдсөн байна.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ