Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Ховд аймагт ажиллаа.


Ардчилсан намын даргад  нэр дэвшигчид  Баян-Өлгий аймагт ажиллаад энэ сарын 19 ний өдөр Ховд аймагт ажиллаа.   Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийг өртөөлөн үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулан намын шинэчлэлийн төлөө намын даргад нэр дэвшиж буй Лувсаннямын Гантөмөр, Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг,  Дондогдоржийн Эрдэнэбат, Жамбасүрэнгийн Батзандан нарыг Ховд аймгийн Ардчилсан намын дарга тэргүүлэгчид, намын гишүүд нь Ховд аймагт хүрэлцэн ирэхэд нь хүндэтгэн  угтан авсан юм. Нэр дэвшигчид  аймгийн Хөгжимт Драмын Театрт  Ардчилсан намын гишүүдтэй уулзаж намынхаа алдаа дутагдал, шинэчлэлийн мөрийн хөтөлбөр, давуу талаа  танилцуулан, гишүүдийнхээ сонирхсон асуултанд хариулт өглөө. Ардчилсан намын даргад  нэр дэвшигчдийг Ховд аймагт ажиллах үеэр нь  Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг Дарга Д.Галсандондог нарын  орон нутгийн  удирдлагууд аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Аймгийн Засаг дарга, Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Галсандондог улс төрийн хүчнүүдээс улс орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд өөр өөрийн үзэл баримтлал, бодлогоо уралдуулан үнэтэй хувь нэмрээ оруулж, ажиллаж яваа улс төрийн хүчнүүд яах аргагүй МАН, Ардчилсан нам  хоёр гэдгийг яриандаа онцлоод  Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй 5 нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ