Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг камержуулах, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Тамхины хяналтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, тухайн хуулиудыг сурталчлах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтаар согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар 6 аж ахуйн нэгжээс хугацаа дууссан 54 шил пиво, 8 төрлийн хүнсний бүтээгдэхүүн хураан авч холбогдох газарт шилжүүлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан энэхүү арга хэмжээ үргэлжлэн явагдах юм байна.