Ховд аймгийн хуулийн байгууллагуудын 2017 оны хамтарсан зөвлөгөөн боллоо.

                    

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газар, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, үнэлгээний байгууллагууд оролцлоо.
Зөвлөгөөнөөр аймгийн хуулийн байгууллагуудын 2016 оны хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан хэрэгжилтийн талаар болон хэргийн газрын үзлэг, хойшлуулашгүй ажиллагааны үед нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, эд зүйлийн үнэлгээ тогтооход зөрүүтэй ойлголтыг нэг мөр болгох, шүүн таслах, ял эдлүүлэх ажиллагааны явцад гарч буй зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогч байгууллагууд санал, шүүмжлэлээ илэрхийллээ. Зөвлөгөөнөөс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон ял эдлүүлэх ажиллагаанд эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахаар боллоо гэж Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны албанаас мэдээллээ.      





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ