Ховд аймгийн Онцгой байдлын газрын Аврах эрэх хайх ангийн бие бүрэлдэхүүн жилдээ 2 ба түүнээс дээш удаагийн хээрийн дадлага сургуулилтыг хийхээр төлөвлөсөн байдаг байна. Энэ төлөвлөгөөний дагуу тус ангийн аврагчид энэ сарын 18 ны өдөр 2017 оны анхны хээрийн далдага сургуулилтаа хийж дуусгалаа. Аврах Эрэн хайх ангийн бие бүрэлдэхүүний хээрийн дадлага сургуулилтын явцтай Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт, газрын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Ч.Баатарсүх нар танилцлаа. Огноо: 1/18/2017 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12171 Мэдээ таалагдсан: