Ховд аймгийн сургууль, цэцэрлэгүүд 2017оны 01-р сарын 16-21 хүртэл 7 хоног ажиллахгүй.


Ховд аймагт томуу томуу төст өвчлөл нэмэгдэж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсээр байгаа. БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн 15,2 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа ба Хүүхдийн тасгийн амбулаториор өдөртөө 100-150 хүүхэд үзүүлж зөвлөгөө авч байна. Харин 45 ортой Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 75-д хүрч тус тасгийн ачаалал хэтэрсэн байдалтай байгаа юм. Энэ бүх байдалд дүгнэлт хийж Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог эрх мэдлийнхээ хүрээнд салбарын яам, сайдтай зөвшилцсөний үндсэн дээр сургууль цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг 2017 оны 01-р сарын 16-аас эхлэн 2017 оны 01-р сарын 21-ийг дуустал 7 хоногийн хугацаатайгаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан юм.  Харин  УБ хотын сургууль цэцэрлэгүүд сайдын тушаалаар 2017 оны 01-р сарын 30 хүртэл ажиллахгүй бөгөөд энэ нь  Ховд аймгийн сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хамаарахгүй гэдгийг анхааруулж байна. 




 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ