Ховд аймгийн 10 сургууль "Олон нийтийн оролцоот сургууль" дэд төслийг хэрэгжүүлнэ.


Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын 10 аймаг, 3 дүүрэгт  "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" Олон улсын төслийг 2015-2019 он хүртэл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Ховд аймаг.  Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2-р дунд сургууль, 6-р дунд сургууль, 7-р дунд сургууль, Булган сумын 12 жилийн 1-р дунд сургууль, Манхан, Мөнххайрхан, Цэцэг,  Чандмань, Ховд, Мянгад сумын 12 жилийн дунд сургуулиуд  "Олон нийтийн оролцоот сургууль" дэд төслийг хэрэгжүүлэх юм.  Дээрх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" Олон улсын төслийн зохицуулагч А.Бүрэнжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер  Н.Нарантуяа нар өнөөдөр Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан орон нутгийн төслийн багийнхан, мөн орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.   



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ