Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2017 оны 1 дүгээр сарын 12-нд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо.
Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн арслан Содмоогийн Ганхуяг, Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Дэрмээгийн Уламбаяр, Чандмань сумын харъяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Ганболдын Ариунболд нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Чандмань сумын харъяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Зэрэг сумын харъяат, аймгийн начин Ш.Баяржаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр, Ховд сумын харъяат, сумын заан Мухтар нар шалгаран үлджээ. Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг иргэд хөдөлмөрчид болон Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирдлагууд, Аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгчид үзэж сонирхон бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардууллаа.