Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 72,7 хувийн ирцтэйгээр хуралджээ.



Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, Ч.Чинбат, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан, Т.Жаргалсайхан, Ю.Азамат нар хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэйгээр хуралдаж:
-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 
-Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
-Аймгийн ИТХ-ын 2017 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
-Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөө батлах тухай
-Тусгай зориулалтын загас агнах тухай 
-Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны НУБЗХ-ийн дарга Ч.Багдал,  Аймгийн Засаг даргын тамгын гаүрын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХБТХ-ийн дарга Б.Баярсүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, мэргэжилтэн Х.Баасанхүү, Хар ус нуурын ТХГ-ын улсын байцаагч Д.Уранчимэг, хяналтын байцаагч Д.Эрдэнэчимэг нар байлцав. Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэй оролцлоо.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ