Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын хурал боллоо.


Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээг Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр аймгийн ХДТ-т  Шинэ Үндсэн хууль батлагдсны 25 жилийн ойд зориулсан “Баярын хурал”, "Хүндэтгэлийн концерт"  зохион байгууллаа. "Баярын хурал"-ыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж  хуралд оролцогчиддоо баяр хүргэж үг хэлэхийн зэрэгцээ баярын хурлын хүндэтгэлийн индэрээс "Үндсэн хуулийн түүхэн үүрэг, ач холбогдол" сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ шинэ үндсэн хууль нь  Монголчуудад хөгжлийн цоо шинэ үүдийг нээж өгсөн онцлогтой хууль болсныг цохон тэмдэглээд, цаашид үе үеийн эрх баригчид, залуучууд үндсэн хуулиа дээдэлж, ач холбогдлыг нь  залуу хойчдоо ойлгуулж ажиллах нь чухал болохыг тусгажээ. 
Шинэ Үндсэн хууль батлагдсны 25 жилийн ойн баярын хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн  зарлигаар төрийн дээд шагналаар  шагнагдсан  шилдэг тэргүүний хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэлээ. 
Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Зэрэг сумын Эхэн багийн малчин Ж.Мажгаа, Жаргалант сумын ахмад настан Х.Хоролсүрэн, Алтай сумын Тахилт багийн малчин З.Нямсүрэн, Мөст сумын Тахилт багийн малчин Д.Гантулга, Үенч сумын иргэн С.Бадрах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, Алтайн буйлааст ХХК-ны жолооч Ц.Чулуунбор  нар шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн ахмад ажилтан Д.Алтанцэцэг, Зэрэг сумын малчин З.Баатаржав, Дуут сумын ЭМГ-ын галч Т.Түвшинбаяр, Зэрэг сумын Бураа багийн малчин Х.Ядамбазар, Ховд зорчигч тээвэр ХХК-ны жолооч А.Цогт-Очир, тэргүүний барилгачин цол тэмдгээр "Алтайн буйлааст" ХХК-ны сантехникч н.Ганболд нар шагнагдлаа.















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ