Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3, засгийн газрын 2016 оны 234-р тогтоол, хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгмлэгээр гүйцэтгүүлэх, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын 2016-оны 12-р сарын 19-ны өдрийн тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-ын даргын эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хорооны шинэ даргыг томиллоо. Өөрөөр хэлбэл Аймгийн Улаан загалмайн Хорооны даргаар Б.Одонпүрэв томилогдож өнөөдөр ажлын хэсгээс тамга тэмдэгээ гардан авлаа.