Ховд аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 280.3 мянган толгой малтай болжээ.


 Улсын хэмжээнд явагдсан  мал тооллогын урьдчилсан дүн гарсаар байна. Ховд аймгийн мал сүрэг 2016 онд 374,8 мянган толгойгоор буюу 12.9 хувиар 5 төрөлдөө өссөн дүнтэй гарсан байна.  Үүнээс тэмээ 23 мянга 906, адуу 122 мянга 683, үхэр 182 мянга 139, хонь 1сая 265 мянга 908, ямаа 1 сая 685 мянга 723 толгой мал тус тус тоолууллаа. Урьд онтой харьцуулахад 374.8 мянган толгойгоор буюу 12.9 хувиар 5 төрөлдөө өссөн дүн гарч байна. Аймагтаа хамгийн олон мал тоолуулсан сумдаар Манхан сум Чандмань сум Дарви сум эхний гуравт орж  байна. 
Харин  өсөлтөөр нь авч үзвэл Манхан сум 37.1, Мөст сум 34.4, Дарви сум 35.7 мянган толгойгоор өсгөж, хамгийн их малаа өсгөсөн сумдын тоонд орж байна. Мал өсөхийн зэрэгцээ малчин өрхийн тоо 80 аад өрхөөр нэмэгдэн Ховд аймгийн малчин өрхийн тоо 7400 гаруйд хүрчээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ