МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГИЙН МЭНДЧИЛГЭЭ.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ




Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нар болон нийт ард иргэддээ шинэ оны мэндийг дэвшүүлье!
2016 онд улс төрийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн байгуулагдсан Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Ирэх 2017 оныг бид ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлсэн жил болгохоор онцгойлон анхаарч ажиллана.Иймд эрүүл мэндийн салбарын хүрээнд 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, олон үр бүтээлтэй ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Энэ их ажлын ард хөдөлгөх хүч нь болж байдаг эрүүл мэндийн салбарын хамт олон та бүхний хичээл зүтгэл, үүрэг оролцоо их билээ. Бидний хамтран ажиллах ирэх 4 жил амжилт бүтээлээр дүүрэн байж, оношилгоо эмчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө эрдэмт хүмүүний оюун ухаанаа дайчлан, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Ирж буй 2017 ондоо Монголын маань ард түмэн аз жаргалаар дүүрэн, гэр бүлийн гишүүн бүр нь эрүүл энх байж, хүүхэд бүр инээд хөөрөөр бялхажбайхын ерөөлийгөргөн дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ