Ховд аймгийн 2016 оны Шилдэг сурагчид шалгарлаа.


Жил бүр аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг Харшийн сүлд модны наадам амжилттай болж өнгөрлөө. Тус наадамд  аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар оролцож хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн  2016 оны шилдэг 9 сурагчийн шагналыг гардууллаа. “Биеийн тамир, спорт” номинацийн эзнээр аймаг, бүс, улс, Ази тивийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон амжилтаараа Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн 12д ангийн сурагч О. Саруул,  “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацийн эзнээр сургуулийнхаа сурагчдад цэцэг болон мод тарих сургалтуудыг зохион байгуулж, 15 төрлийн 100 гаруй зүйлийн цэцэг, 50 мод тарьсан амжилтаараа   Ховд аймгийн Дөргөн сумын 12 жилийн сургуулийн 10б ангийн сурагч Э.Анужин,  “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал” номинацийн эзнээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэрээ оруулж байгаа амжилтаар Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Д.Отгонням , Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага” номинацийн эзнээр Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Туяа, “Урлаг, урлан бүтээл” номинацийн эзнээр  Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч М.Энхтуяа, “Эх орны түүх соёлын уламжлал” номинацийн эзнээр 12 жилийн 7-р сургуулийн 12в ангийн сурагч П.Отгонмандах , “Сурлагын амжилт, танин мэдэхүй” номинацийн эзнээр жил дараалан "A" үнэлгээтэй суралцаж байгаа амжилтаараа 12 жилийн 7-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Авирмэд,  “Техник сэтгэлгээ шинийг сэдэгч, санаачлагч хүүхэд” номинацийн эзнээр  2-р сургуулийн 11в ангийн сурагч Т.Эрдэнэбулган, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар” номинацийн эзнээр Эрдэнэбүрэн сумын Цагаанхичигийн нэрэмжит 12 жилийн сургуулийн 12а ангийн сурагч Б.Халтар нар шалгарч, шагналаа гардан авлаа.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ