ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ:Бахархах түүхтэй, баялаг уламжлалтай нутгийн зон олон Та бүхэн минь 2017 ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.


Эх сайхан Монгол орон, Төрөлх нутаг, зон олныхоо эвийн хүч, эрх чөлөөг бататган бэхжүүлж, шударга ёсыг эрхэмлэн, үндэсний түүх, эх хэл, өв соёл, уламжлал, ахуйгаа нандигнан өвлөж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй бүтээлч, хөдөлмөрч Ховд нутгийнхан Та бүхэндээ аймгийн ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. 
Иргэн төвтэй, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, тасралтгүй, хуульд нийцсэн, шударга, ил тод ажиллагаатай Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх стратеги зорилтыг удирдлага болгон 2016 онд шинэ бүтцээр, санал санаачлага дээр тулгуурласан идэвхтэй, хамтын ажиллагааны нэг жилийг үдэж байна.
Ирэх онд нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нэн хариуцлагатай, ажил хэрэгчээр уламжлал, шинэчлэлийг хослуулан үйл ажиллагааг шинэ шатанд гарган зохион байгуулах, нийгмийн бодитой эрэлтэд тулгуурлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон үндэстэн ястан, ард түмнийхээ язгуур эрх, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэн ажиллах болно.
Бахархах түүхтэй, баялаг уламжлалтай нутгийн зон олон Та бүхэн минь 2017 ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
                                                                   ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ