Монгол улсад Ирвэс дөрвөн ихэр зулзага төрүүлсэн анхны тохиолдол бүртгэгдэн, баталгаажиж байна.


Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших Баатархайрхан ууланд  Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбараас автомат камер суурилуулсан байна. Судалгааны зорилгоор байрлуулсан уг камерт ирвэс 4 ихэр гүем төрүүлсэн нь бичигдэн үлджээ. Өөрөөр хэлбэл Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбараас Ховд аймгийн Баатархайрхан ууланд амьдарч буй ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор 2016 оны 9-р сард автомат камер суурилуулсан байна. Баатархайрхан ууланд  нийтдээ 69 камер сурилуулсан бөгөөд  энэ сарын 6-13 ны хооронд  24  камерийн мэдээллийг шалгахад дөрвөн зулзага бүхий нэг бүл ирвэс автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байна. Баатархайрхан уул нь нийтдээ 150 гаруй км үргэлжлэх бөгөөд Ховд аймгийн Цэцэг,  Зэрэг, Манхан, Мөст гэсэн 4 сумын нутгийг хамран оршдог байна.  Дөрвөн ихэр гүем нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбарын биологич Э.Сэргэлэн, М.Баяраа, Ховд аймгийн Зэрэг сумын малчин н.Гүррагчаа нарын суурилуулсан автомат камерт бичигдсэн байна.  Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбарын байгаль хамгаалалын  мэргэжилтэн, Биологийн ухааны доктор О.Мөнхтогтох: Шинжлэх ухаан талаас нь авч үзвэл ирвэс нь 4 хүртэлх зулзага төрүүлдэг гэсэн мэдээлэл байдаг. Тэгвэл  Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбараас хийж буй судалгааны явцад нэг, хоёр, гурван гүем төрүүлсэн ирвэстэй таарч байлаа. Харин дөрвөн ихэр зулзага төрүүлсэн тохиолдол анх удаа бүртгэгдэж ийнхүү баталгаажиж байна хэмээн ярьж байлаа.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ