ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2011-2016 онд хийсэн хээрийн судалгааны явцад нэг, хоёр, гурван гүемтэй ирвэс таарч байжээ. Харин дөрвөн зулзага төрүүлсэн тохиолдол анх удаа бүртгэгдсэн байна. Ирвэс дөрвөн зулзага төрүүлдэгийг баталсан шинжлэх ухааны энэ баталгаа Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд 2016 оны 8, 9 дүгээр сард хийгдсэн байна. Дөрвөн зулзага бүхий нэг бүл ирвэс Автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн салбараас мэдээлэв. Дөрвөн ихэр гүем нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн салбарын биологич Э.Сэргэлэн, М.Баяраа, Ховд аймгийн Зэрэг сумын малчин н.Гүррагчаа нарын суурилуулсан Автомат камерт бичигдсэн байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэнэ.