БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн тэргүүтэй зочид төлөөлөгчид Ховд аймагт айлчиллаа.


12-р сарын 5-6 ны хооронд Ховд аймагт ажлын айлчлал хийж буй  ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга ноён Талгат тэргүүтэй ажлын  хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах болон бусад хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд 12 сарын 5-нд Булган боомт дээр угтан авлаа.



БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд Алтай аймгийн Засгийн ордны Нарийн бичгийн дарга Махсур, Гадаад харилцааны газрын дарга Юүй Гуан Ши, Худалдааны газрын дарга Ерболат, Худалдааны газрын орлогч дарга н.Балжин, Алтай аймгийн Хава сумын Засаг дарга Ай Дин нарын  албаны төлөөлөл багтсан байна. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн тэргүүтэй зочид төлөөлөгчдийг  өнөөдөр аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд аймаг орон нутгийн  удирдлагууд хүлээн авч  уулзан, Алтай аймаг Ховд аймгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Уулзалтанд Ховд аймгийг төлөөлж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Ба.Ганболд, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Бя.Ганболд, Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн дарга Б.Баярсүх, Хяналт ШинжилгээҮнэлгээ Дотоод Аудитын Хэлтсийн дарга Д.Солонго, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нар оролцлоо.



Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга ноён Талгат Үсейнд хандан БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймаг, Монгол улсын  Ховд аймаг хоёрын  хамтын ажиллагаанд талархал илэрхийлж  энэ удаагийн  айлчлал ч мөн 2 аймгийн  цаашдын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгнө  гэдгийг онцоллоо.


Үүний дараагаар аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн талаар товч мэдээлэл хийж, хамтран ажиллах санамж бичгийн төслийг  танилцуулан, цаашид хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв.  Санамж бичгийн төсөлд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засгийн ордны хооронд хамтран төсөл хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, хоёр аймгийн сумдын хооронд харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжих, ялангуяа соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах замаар гадаад харилцаагаа өргөжүүлэх, сайжруулах асуудлыг  тусгасан байна. Хамгийн гол нь  хилийн худалдааг хөнгөвчлөх, Такейшкен боомтод байрлах авто тээврийн хэрэгслээс  авдаг хураамжийг бууруулах, явган зорчигчдыг  2 хилийн хооронд тээврийн хэрэгсэлээр үйлчилдэг болох  зэрэг  асуудлуудыг хамтын ажиллагааны санамж бичгийн төсөлд тусган, Алтай аймгийн Засаг даргад уламжиллаа. Харин Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейний хувьд дээрх асуудлыг шийдвэрлэж ажиллахаа  илэрхийлээд Ховд аймагтай цаашид найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахаа  онцлов.  Уулзалтын төгсгөлд Ховд аймгийн удирдлагууд  хоёр орны  найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй БНАХУ-ын ШУӨЗОрны  Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейнийг аймгийн Хүндэт тэмдэгээр шагнав.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ