Ховд аймгийн хувьд эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас импортлож авдаг. Тэгвэл тус аймаг эрчим хүчнийхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна. Учир нь МУ-ын ЭХЯ-аас санаачлан Дэлхийн банкны хөрөнгө оруулалттайгаар 10 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Ховд аймгийн Мянгад суманд байгуулахаар төлөвлөж байна. Тус нарны цахилгаан станц баригдаж ашиглалтанд орсоноор Монгол улсад баригдсан 2 дахь сэргээгдэх эрчим хүч бүхий нарны цахилгаан станц болох юм. Ажлын хэсгийнхэн 12-р сарын 2 ны өдөр Мянгад суманд ажиллаж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулан Нарны цахилгаан станц байгуулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалт хэлэлцүүлгээс бэлтгэсэн мэдээ: Огноо: 12/6/2016 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 12959 Мэдээ таалагдсан: