Аймгийн ИТХ-ын ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан энэ сарын 02-03-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 39 Төлөөлөгч хүрэлцэн ирж 95,1 хувийн ирцтэй хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөсөн 6 асуудлыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл“Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл”-ийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди танилцуулж Төлөөлөгчид асуулт асууж, санал солилцон илтгэлд тусгагдсан ажлын үр дүн, түүнд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтыг сайшааж, үйл ажиллагааг нь “Хангалттай” хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн бол аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн танилцуулсан Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд ажлын амжилт хүслээ.
Түүнчлэн аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төсөл, Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал, “Аймгийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт”-ийн илтгэлд тусгагдсан ажлын үр дүнг хэлэлцэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг сайшаан "Хангалттай" хэмээн дүгнэж, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ий илтгэлийн заалт, хавсралт бүр дээр Төлөөлөгчид, урилгаар оролцогчдын саналыг тусган хэлэлцэж баталлаа.