12-р сарын 2 ны өглөө 09 цагт эхэлсэн Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан өчигдөр орой 23 цаг хүртэл хуралдлаа. Хуралдааны эхний өдөр Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди танилцуулж Төлөөлөгчид асуулт асууж, санал солилцон илтгэлд тусгагдсан ажлын үр дүн, түүнд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтыг сайшааж, үйл ажиллагааг нь “Хангалттай” хэрэгжиж байна" хэмээн дүгнэлээ. Мөн хэлэлцэх асудлын дараалалын дагуу -Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэл,- Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай - Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал зэрэг асуудлыг хэлэлцэн 23 цаг хүртэл хуралдлаа.
Өнөөдөр хуралдааны 2 дахь өдөр. “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хэлэлцэн батлах юм байна.