Өнөөдөр хуралдсан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд ИТХ-ын дарга, Тэргүүлэгч Г.Пүрэвганди, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Б.Баярсайхан, Т.Баярсайхан, Б.Болорцэцэг, Ч.Чинбат, М.Ганзориг, Б.Амгаланбадрах, Д.Батхуяг нар оролцож 82 хувийн ирцтэй хуралдсан байна. Тэргүүлэгчдийн хурлаар “Аймгийн ИТХ-ын Ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцэх Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай, Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай, Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн санал солилцжээ. Тэргүүлэгчдийн хурлаас бэлтгэсэн мэдээ: