Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 12-р сарын 2 3 ны өдрүүдэд аймгийн ИТХ*-ын ээлжит 2-р хуралдааныг хуралдуулахаар болсон. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудын талаар төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, санал солилцох үүднээс Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчдийн өдөр"-ийг зохион байгууллаа. Энэ хурлаар аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, аймгийн нийгэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийн төслийн тухай, аймгийн 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж төлөөлөгчид санал солилцлоо.Төлөөлөгчдийн өдрөөс гадна маргааш тэргүүлэгчдийн хурал хуралдана.
Мөн Аймгийн ИТХ-ын хороодын хуралдааныг зохион байгуулж Аймгийн ИТХ-ын 2-р хуралдаанаар хэлэлцэх асуудал тус бүрд хороод дүгнэлтээ гаргах юм. Төлөөлөгчдийн өдрийн хуралд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 25 орчим нь оролцож байна. "Төлөөлөгчдийн өдөр"-ийн мэдээ: