Галданбошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


Монгол улсын анхны үндсэн хууль батлагдсан, улс тунхагласны түүхт 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд Галданбошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, н.Уранчимэг, Б.Ганболд нар болон бусад хэлтсийн дарга нар, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд ховд хотын захирагч Ц.Ганданповрон болон Ховд хотын иргэдийн төлөөлөл, ахмад буурлууд, 16 нас хүрч шинээр иргэнийхээ үнэмлэхийг гардан авсан сурагчдын төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолоос бэлтгэсэн мэдээ:


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ