Өнөөдрийн байдлаар Ховд аймагт 126 худалдаа, үйлчилгээний цэгүүд татварын нэгдсэн системд холбогдож худалдан авалтынхаа үнийн дүнгийн 2 хувийг буцаан авах, сар бүр сугалаанд оролцох эрх бүхий баримтыг олгож байна. Өөрөөр хэлбэл худалдаа үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээд бүр Монгол улсын стандартын шаардлага хангасан албан ёсны эрх бүхий программтай пос терминал машиныг суурилуулж үйлчилгээндээ ашиглах учиртай юм. Энэ асуудлаар khovdnews.mn сайт цуврал мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэж байна. Цуврал:1